Орхон аймгийн Засаг дарга ажлаа хүлээлгэн өглөө

Орхон аймгийн Засаг дарга Г.Зоригт эрүүл мэндийн шалтгаанаас болоод ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ гаргаад байсан юм. Тэгвэл Ерөнхий сайд тус хүсэлтийг нь хүлээн авч үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна.

Засаг даргын тамгыг Засаг даргын орлогоч Д.Энхбат хүлээн авсан бөгөөд шинээр Засаг дарга томилогдтол түүний бүрэн эрхийг нь холбогдох хууль тогтоомжийн дагуу түр хугацаанд хэрэгжүүлэхээр болж байгаа юм.

Г.Зоригтын хувьд хоёр жил гаруйн хугацаанд Орхон аймгийг удирдсан байна. Энэ хугацаанд Орхон аймаг, Эрдэнэт хотын хөгжлийн төлөө түүхэнд тэмдэглэгдэн үлдэх шинэлэг олон ажлыг санаачлан бодит ажил болгосон, их бүтээн байгуулалт өрнүүлж, олон арван үйлдвэрийг шинээр бий болгон, олон иргэдийг ажилтай орлоготой болгох ажлыг зохион байгуулсан тул ард түмэн ам сайтай байдаг аж.

 

Ами

Olloo.mn

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button