Онгоцны хар хайрцгийг оллоо

Өнгөрсөн сарын сүүлээр Ява тэнгист осолдсон Индонезийн онгоцны сэгийг гаргаж авах ажиллагаа үргэлжилсээр байгаа юм. Аврагчид одоогийн байдлаар онгоцны далавч болоод сүүл хэсгийг гаргаж аваад байна. Албаныхны таамаглаж байснаар  онгоцны сүүл хэсэг олдсон газрын орчмоос онгоцны хар  хайрцаг олдсон байна. Тодруулбал уг газраас  нэг км-ийн зайтай газар сүйрсэн онгоцны хар хайрцаг байгааг тогтоожээ. Хар хайрцгийг гаргаж авахаар ажиллаж байгаа гэж Индонезийн талаас мэдэгджээ.

Онгоцны хар хайрцганд нисгэгчийн бүхээгийн яриа бичигдэн үлддэг тул онгоцны ослын шалтгааныг илрүүлэх боломжтой юм. Албаныхан онгоцыг цаг агаарын таагүй байдлаас осолдсон байж магадгүй хэмээн таамаглаад байгаа билээ.

 

Б.Сансартуяа

Olloo.mn

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button