Ерөнхийлөгчийн сануулга

Улсын ерөнхийлөгчийн баасан гарагт хэлсэн үгийн гол  агуулгыг: Шинэ улс төрөөс хасах нь хуучин улс төрч тэнцүү хариуцлагатай төр гэж томъёолж болно.

Монголын улс төр шинэ хуучин салаа замын уулзварт ирээд байгааг дээд түвшинд зөвшөөрч байгаагаараа ерөнхийлөгчийн үг үнэ цэнэтэй юм.

1. Ц.Элбэгдорж ард түмэндээ хандан шинэ улс төр, шинэ улс төрчид монголчуудын хамтын хариуцлагатай сонголт болох талаар сануулав.Энэ бол иргэн хүний өөрөө өөрийнхөө өмнө хүлээсэн хариуцлага.

2. Ц.Элбэгдорж хуучирсан улс төрчдөд хандан монголын төрөөс явах ёстой гэдгийг анхааруулав.Энэ бол хариуцлагатай байж чадаагүйнхээ төлөө хүлээж байгаа хариуцлага. Ерөнхийлөгчийн хэлснээр” Буруу үйлдлийнхээ төлөө уучлалт гуйж байгаа хариуцлага мөн” Уучлалт гуйх бол ялагдал биш гэдгийг улс төрчид маань харин хир зэрэг ухамсарлаж байгаа юм бол доо.Зөв сануулга хуучныг даган нэн хурдан хуучрахаар дарааллаа хүлээн байгаа зарим нэгүүдэд бас хамаатай. Улсын ерөнхийлөгч ингэж хэлэхгүй юм бол хэн ингэж хэлэх юм бэ?

Учир нь  үг хэлэх, тэр тусмаа үнэн үг хэлэх эрхийг үйл хэргээрээ олж авдаг нь ардчиллын нэг том онцлог юм.Өөрөө шинэ байж чадаагүй бол шинийн тухай ярих эрхгүй. Өөрөө хуучин улс төрчдийн алдааг мэдэхгүй бол шүүмжлэх эрхгүй гэсэн санаа.

Хэрэв Ц.Элбэгдорж ардчилсан хувьсгалын дараа орох том үйл хэрэг болох авлигын эсрэг тэмцлийг эхлүүлээгүй бол ингэж хэлэх эрхгүй байсан юм.Учир нь аль нэг улсын өрийг дарах, аймаг сумдыг авто замаар холбох, арван жилийн зарим хүүхдэд боов боорцог тараах зэргийн дэргэд бол авлигын эсрэг тэмцэл бол дайн юм.Өр зээл өдөр хоногоор өсдөг бол авлига хээл хахууль агшин хормоор томорч байдаг.Монголчууд өр зээлээс өнөөдөр биш ч маргааш салж чадна. Харин авлига монголын маргааш олон байгаасай гэж хүсэж байгаа.Өнөөдөр хийх ёстойг хойш тавихыг маргааш буюу ирдэггүй ирээдүй гэж нэрлэж болно.

Дашрамд сануулахад улсаа өргүй болгосон Н.Чаушеску буудуулчихаж билээ.Эдийн засгаа өргүй болгосон ч эх орныхоо ирээдүйг өрөнд унагачихсан учир тэр биз .

Хуучин улс төрчид төрийн мэргэн бодлогыг мэрэгч бодлого болгочихоод байгаа учир түүнийг халагч нь шинэ улс төр байхаас өөр гарцгүй. Улс төрчид нь хариуцлагагүй, ард олон нь хариуцлагагүй бол улсын хувь заяа хаашаа эргэх вэ? Ерөнхийлөгчийн хэлсэнээр их ард түмэн бага ард түмэн хоёулаа хариуцлагагүй байвал та бид дахиад 20 байтугай жил “хонины найр” шиг явах нь тодорхой.Тэгэхээр шинэ улс төрд хуучин улс төрчид таарч тэнцэхгүй,олон талаараа гологдоно.Бидэнд ” Монгол улс хариуцлагатай ,бүтээгч улс болох ёстой” Тийм байлгаж чадах уу гэсэн асуултад чадна гэж хэлээд,маргааш нь ажилдаа ирдэг хариуцлагатай төрийн түшээд хэрэгтэй байна.Түүнээс бус эргүү болтлоо сандал ширээтэйгээ зууралдаж эрүү яланд очиж унадаг улс төрчид хэрэггүй. Хариуцлага байтугай хариуцлагын тухай хуулиас зугтдаг, тэр бүү хэл хариуцлага гэдэг үгнээс айдаг улс төрчид огтхон ч хэрэггүй.Мөөмөө нэхсэн хүүхэд шиг улсаа тараах хэмжээнд эрхэлсэн төрийн түшээд хэрэггүй.Ажлаасаа хоцорвол ард олноосоо хоцорно.Хоцорсоор хоцорсоор хоцрогдоно.Хоцорсон нь хоцрогддог жамтай.

“Шинэчлэлийн хэцүү нь шинийг хийхэд биш хуучнаасаа салахад байдаг” бол шинэ улс төрийн хэцүү нь хуучин улс төрчдөөс яаж  салах вэ гэдэгт байна.Ард олон “дангаараа” зүтгээд ч хэцүү, ард олноос сонгогдсон ерөнхийлөгч “ганцаараа “ зүтгээд ч хэцүү. Гагцхүү хоёулаа нэг байж чадсан цагт л их ард түмний төлөө зүтгэж чадах бага ард түмнийг жинхэнэ ёсоор нь хураан захирч чадах юм. Тулгын гурван чулуу шиг туждаа, тууштай байж чадна.Тийм ч учраас шинээс айж байгаа хуучин хүмүүст шинэ бай гэж хэлэх нь эхээс дахин төр гэж хэлэхтэй адил хэцүү.Ондоо болно гэдэг олон болохоос хэцүү.

Шинэ хуучин хоёр хэзээ ч үнэт зүйлээрээ нэгдсэн зөв хослол болж чаддаггүй. Их хуралд хамгийн тулгамдаж байгаа асуудал ирц гэж дээр дооргүй зөвшөөрөөд байхад УИХ-ын гишүүд зурагтаар бөгснийхөө ормыг хээв нэг харуулж байна.Ерөнхийлөгчийн үгийг сөрж эсэргүүцэж байгаа ёоз нь тэр бололтой.Арчаагүй тэмцлийн нэг хэлбэр нь ч юм уу.Хэн нэг хүнд хувийн шалтгаанаар дургүй байж болно.Харин тэр хүний зөв зүйтэй бодлого, санал санаачлагыг муйхраар дарж муухайгаар гутаах гэж арчаагүйгээр оролдох нь олон түмэнд хортойгоор тусдаг.Ерөнхийлөгчийн өргөн барьсан хууль УИХ дээр унахад УИХ-ын гишүүдийн нэр хүнд давхар унадаг. Эцэст нь ерөнхийлөгч биш ард олон л хохирно. Үүнийг ухамсарлаж өөриймшүүлэх нь төрийн хүний бусдаас ялгарах том чанар, соёл гэдгийг мэддэггүй давхар дээлтэй, халдашгүй эрхтэй түшээдийг улс төрч гэж хэлэхэд хэцүү

Тэгвэл Ерөнхийлөгчийн хэлсэн үгийг хэн,  хэзээ жинхэнэ утгаар нь үйл хэрэг болгож чадах  вэ?

Халдашгүй эрхийн ард нуугдах шаардлагагүй шинэ хүмүүс.Шинэ хүмүүс л хуучин улс төрчдөөс салах гэж зүтгээд байгаа ард олныг бүрэн төлөөлж чадна.Энэ бол бүх л түүхийн туршид хүчин төгөлдөр үйлчилж ирсэн хууль. Хөндсөн сэдэвтэй холбогдуулан хэлэхэд тэд хариуцлагагүй албан тушаалтанд үйлчлэх “Сонгогдсон болон томилогдсон төрийн өндөр албан тушаалтанд хариуцлага хүлээлгэх тухай” хуулиас хэзээ ч айхгүй.Учир нь тэд хуучин улс төрчид шиг төр, ард түмний өмнө хариуцлага алдаагүй.Бусдын алдаа нь ч миний багш гэсэн зарчимд үнэнч байвал цаашдаа ч хулгайч худалч, авлигачдыг шийтгэдэг ямар ч хатуу хуулиас айхгүй явж чадна.Хулгай хийгээгүй хүн хулгайчийг шийтгэх хууль чанга, шударга байх тусмаа сайн гэж үздэг. Түүнээс бус өөрөө хулгай хийгээгүй байж хулгайчийн өмнөөс айгаад байдаггүй.

Улсын ерөнхийлөгчийн шинийг хүссэн үгс цаашдаа  шинэ хүмүүст хандан хэлэгдэнэ гэдэгт эргэлтгүй итгэж байна.

 

                                                          Д.Өрнөхбаяр / Шинэ үе-Шинэ хүчний холбоо/
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button