Хубилай хааны 800 жилийн ойг тэмдэглэе

ШУА-иас Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид хандан "Монголын их Юань улсын Хубилай сэцэн хааны мэндэлсний 800 жилийн ойг тэмдэглэх" санаачилгыг гаргаж уриалга хүргүүлэхэхээр болжээ.

Манай урд хөрш БНХАУ-ын Засгийн газраас Хубилай хааны ойг улсынхаа төдийгүй дэлхийн хэмжээнд өргөн тэмдэглэхээр зэхэж, Хятадын хаан хэмээн дэлхийд тунхаглаад байгаа энэ цаг үед манай улсын хэмжээнд ч мөн адил Хубилай хааныхаа ойг тэмдэглэн өнгөрүүлж, түүхийн үнэн байдлыг дэлхий нийтэд ойлгуулах нь зүй ёсны хэрэг юм гэж академийнхан үзэж буй аж.

Харин Хубилай хааны монголын болоод дэлхийн түүхэнд гүйцэтгэсэн үүрэг, ойг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээний талаар эрдэмтэд даваа гаригт буюу энэ сарын 12-ны 11:00 цагаас ШУА-ийн Тэргүүлэгчдийн газрын хурлын танхимд болох юм байна.

Г.Уянга

olloo.mn

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button