Гацууртын ордын талаар хэлэлцсэн байна

УИХ дахь МАХН-МҮАН-ын Шударга ёс эвслийн бүлэг өнөөдрийн ээлжит хуралд Монгол Улсын сайд М.Энхсайхан оролцож мэдээлэл хийжээ. Тэрбээр Тавантолгойн нүүрсний ордтой холбоотой мэдээлэл өгсөн байна. Мөн Гацууртын ордын талаар хэлэлцсэн байна. Учир нь өнгөрсөн долоо хоногт тус ордыг стратегийн ордод хамруулах эсэх тухай асуудлыг хэлэлцэх үед "Шударга ёс" эвслийн бүлэг завсарлага авсан юм.
Эвслийн бүлгийн гишүүд “Гацууртын ордоос алт олборлох үед Ноён уулын эргэн тойрон дахь түүхийн дурсгалт олдворууд устгаж үгүй болох эрсдэлтэй тул хамгаалах асуудлыг орхиж болохгүй. Мөн цэвдэг газар олборлолт хийхэд байгаль экологид сөрөг нөлөө үзүүлэх эрсдэл нь өндөр тул энэ талын судалгааг сайтар хийх нь чухал хэмээжээ.
Г.Сүрэн
olloo.mn