Баянзүрх дүүргийн АН-ын даргыг эсэргүүцэгчдийг цагдаа нар баривчилж байна

Дүүргүүдийн АН-ын хорооны нөхөн сонгууль нэлээд чимээ шуугиантай болж байна. Тодруулбал Баяндүрх дүүрэг дээр яг одоо үргэлжилж буй намын хорооны нөхөн сонгуулийг дүүргийн намын дарга Л.Пүрэвдаваа бүх нийтийн дунд биш өөрийн хүрээний хэдхэн хүнээ утсаар дуудаад санал хураалтыг эхлүүлжээ. Түүнчлэн АН-ын нөхөн сонгууль явуулах дүрмийн дагуу 14 хоногийн өмнө сонгуулийн товыг зарлах ёстой атал Л.Пүрэвдаваа энэ сарын 6-нд зарлаж 8-нд нэрсийг нь бүртгэж дуусчээ. Түүний энэхүү хууль бус үйлдлийг эсэргүүцсэн намын хорооны гишүүд нь яг одоо жагсаж байгаа аж. Гэтэл намын даргаа эсэргүүцэгчдийг цагдаа нар ирж эхнээс нь баривчилж байгаа тухай эх сурвалж мэдээллээ.
Б.Сансартуяа
Olloo.mn