Монголын сайхан бичигтэнүүд тодорлоо

Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагаас эрхлэн гаргадаг “Хүмүүн бичиг” сонины газраас “Монголын сайхан бичигтэн” улсын уралдааныг 18 дахь жилдээ амжилттай зохион байгуулж өнөөдөр шилдгүүдээ тодрууллаа.
“Монголын сайхан бичигтэн-2014” улсын уралдаанд маш олон бүтээлүүд ирсэн бөгөөд эдгээр бүтээлүүдээр Уран зургийн галерейд үзэсгэлэн гаргаад байгаа юм. Мөн энэ өдөр морин цагт шилдэг бүтээлүүдийн эздэд шагнал гардуулах ёслолын ажиллагаа болсон юм.
Тус ёслолын ажиллагаанд УИХ-ын гишүүн, Монгол Улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт, Боловсрол, УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл, УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан, Соёл, Шинжлэх ухааны дэд сайд Б.Тулга болон эрдэмтэн багш нар хүрэлцэн ирж, шилдгүүдийн шагналыг гардууллаа.
Ингээд “Монголын сайхан бичигтэн-2014” улсын уралдааны сайхан бичигтнүүдийг танилцуулъя.
Сурагчдын ангилалд:
Тэргүүн байр- Е.Анужин /Баянхонгор аймгийн Баянцагаан сумын дунд сургуулийн 10 дугаар ангийн сурагч/
Д.Одбилэг /Дорноговь аймгийн Замын-Үүд сумын дунд сургуулийн 9 дүгээр ангийн сурагч/
12 дугаар ангийн сурагчдын ангилалд:
Тэргүүн байр- Ө.Очирпүрэв /УБ БГД-ийн 93 дугаар сургууль/
Э.Цэцэгбилгүүн /Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3 дугаар сургууль/
Б.Номин-Эрдэнэ /Увс аймгийн Улаангом ахлах 3 дугаар сургууль/
Г.Наранцэцэг /Хөвсгөл аймаг Арбулаг сумын дунд сургууль/
Насанд хүрэгчдийн ангилалд тэргүүн байр – МУИС-ийн Хуульзүйн сургуулийн 4 дүгээр ангийн оюутан Б.Золзаяа
Бийрийн бичлэгийн ангилалд тэргүүн байр эзэлсэн – “Бичиг соёл, боловсрол” төвийн уран бүтээлч, уран бичээч Ц.Баярманлай
Мэргэжлийн багш нарын ангилалд тэргүүн байр эзэлсэн –УБ хотын 23 дугаар сургуулийн Монгол хэл-бичгийн багш Н.Золжаргал нар тус тус шалгарч Монголын сайхан бичигтнээр тодорлоо.
Ами
Olloo.mn