Мэргэжлийн хяналтын байгууллага 2015 оны анхны цахим хурлаа хийв

Цахим хурлаар орон нутгийн Мэргэжлийн хяналтын байгууллагууд өнгөрсөн 14 хоногт хийсэн ажил, ирэх хоёр долоо хоногт хийх ажлын талаар тайлагналаа.
МХЕГ-ын дарга Д.Батмөнх төв, орон нутгийн Мэргэжлийн хяналтын байгууллагуудад дараах үүрэг, чиглэлийг өглөө.
Нэг. Сар шинийн баярыг тохиолдуулан хүнсний аюулгүй байдлыг хангах чиглэлээр урьдчилан сэргийлэх хяналтаа эрчимжүүлж ажиллах
Хоёр. Хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах, осол аваар гаргах, эрсдэл үүсгэхээс урьдчилан сэргийлж ажлллах талаар зөвлөмж боловсруулан хүргүүлэх
Гурав. Байгалийн голомтот болон хүн, малын гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээний бэлэн байдлыг хангаж ажиллах
Дөрөв. Хууль бусаар мод бэлтгэх, ан амьтан агнах явдлыг таслан зогсоох
Тав. Хилийн мэргэжлийн хяналтыг хилийн боомтуудад хийхдээ Засгийн газрын 2003 оны 20 дугаар тогтоолоор тогтоосон байсан өмнөх дарааллыг баримталж ажиллах
Зургаа. Улсын онцгой комиссоос үүрэг болгосны дагуу цаг агаар дулаан байгаагаас шалтгаалан хуурайшилт ихэсч түймэр гарах, цасан бүрхүүл багатайн улмаас мал, амьтан усгүйдэж болзошгүй байгаад анхаарч холбогдох байгууллагатай хамтран зохих арга хэмжээ авах, томоохон гол мөрний мөс бүрэн хөлдөөгүй байгаа тул иргэдийг баталгаатай зам, гүүрээр зорчих талаар анхааруулга зөвлөмж өгч ажиллах зэрэг үүрэг даалгавар өгсөн байна.
Ами
Olloo.mn