Олон нийтийн цагдаагаар ажиллах хүсэлтэй иргэдийг бүртгэж эхэллээ

Нийслэлийн ИТХ-аас Улаанбаатар хотын хэмжээнд 2015 онд ажиллах Олон нийтийн цагдаагийн ажилтны орон тоог 304 байхаар тогтоосон. Иймд Цагдаагийн албаны тухай хуулийн дагуу олон нийтийн цагдаагаар ажиллах хүсэлтэй иргэдийг бүртгэж эхлэхээр болжээ.
Олон нийтийн цагдаа болох хүсэлтэй иргэд хуулийн дагуу бүрэн дунд ба түүнээс дээш боловсролтой, сэтгэц, эрүүл мэндийн үзлэгт тэнцсэн, цагдаагийн байгууллагын сургалтад хамрагдаж, тэнцсэн, эрх зүйч мэргэжилтэй 20 нас хүрсэн Монгол Улсын иргэн байх ёстой ажээ.
Шаардлага хангасан иргэд материалаа харъяа дүүргийн Цагдаагийн хэлтсийн Хэв журмын тасагт эсвэл дүүргийнхээ ЗДТГ-ын байранд 2015 оны 01 дүгээр сарын 14-ний дотор авчирч өгөх юм байна.
Ами
Olloo.mn