Ахмад депутатууд Үндсэн хуулийг сурталчилан, таниулах ажил муу байна гэв

Жил бүрийн 1 дүгээр сарын 13-ны өдрийг Монгол улсын үндсэн хуулийн өдөр болгон тэмдэглэн өнгөрүүлдэг. Энэ өдрийг угтан нийслэлийн БГД-ийн ИТХ-аас тус дүүрэгт оршин суудаг ардчилсан шинэ үндсэн хууль батлалцсан 44 АИХ-ын депутатуудыг хүлээн авч уулзсан юм. Энэ үеэр Үндсэн хуулийг иргэдэд сурталчилах тайлбарлан таниулах ажил хангалтгүй байдагийг депутатуудын төлөөллүүд хэлж байлаа.
Шинэ Үндсэн хуулийг боловсруулж, ард түмнээсээ яс үндэс, мэдлэг боловсрол, шашин шүтлэг харгалзалгүй өргөн санал авч Улсын Бага Хурлаар 4 удаа, Ардын Их Хурлаар 76 хоног хэлэлцэж, 1992 оны 1 сарын 13-ны өдөр Монгол Улсын Ардчилсан шинэ Үндсэн хуулийг баталж байсан түүхийг ахмад депутатууд дурсамж болгон ярилцаж байсан юм. Үндсэн хуулийг батлалцах хэлэлцүүлэгт нийт 1,2 сая иргэдийн 75 орчим хувь нь оролцон, 200 мянга гаруй санал ирүүлж байжээ.
Olloo.mn