Хууль бусаар 49 зээр агнасан хэргийг Цагдаагийн байгууллагад шилжүүлжээ

МХЕГ-аас Ажлын хэсэг гарган зээрийн хууль бус антай тэмцэх ажлыг эхлүүлсэн. Ингэхдээ Дорнод аймгийн нутаг дэвсгэрт хэд хэдэн пост гаргаж, хянлат шалгалтын ажлыг гүйцэтгэсэн билээ.

Дорнод аймгийн МХГ-аас ирүүлсэн мэдээгээр, тус аймгийн Хэрлэн сумын нэг иргэн хууль бусаар 49 зээр агнасныг илрүүлэн шалгажээ. Уг  иргэнийг 49 сая төгрөгөөр торгож, гэмт үйлдлийг нь цагдаагийн газарт шилжүүлэн шалгуулж байна. Эко үнэлгээгээр нэг зээрийн нөхөн төлбөр 500 мянган төгрөг байдаг аж. Хуулиар үүнийг хоёр дахин нэмж торгох заалттай. Хураан авсан зээрийг худалдан борлуулах эрхийг суманд олгосон байна.

Г.Уянга

olloo.mn

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button