Төрийн нарийн бичгийн дарга нарын сонгон шалгаруулалт зарлалаа

Шийдлийн Засгийн газар байгуулагдсаныхаа дараа өнгөрөгч 12 дугаар сард зарим яамдын төрийн нарийн бичгийн дарга нарыг томилсон. Тухайлбал, Гадаад хэргийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар Б.Болдбаатар, Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны Төрийн нарийн бичгийн даргаар Ш.Булга-Эрдэнэ, Барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн даргаар Р.Эрдэнэбүрэн, Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн даргаар Д.Дэлгэрцогт нарыг томилсон билээ.
Төрийн нарийн бичгийн даргын албан тушаалын сул орон тоог сонирхогч иргэдээс өрсөлдүүлэн шалгаруулж нөхөх бөгөөд Хөдөлмөрийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллах хүсэлтэй хүн дараах шаардлагыг хангасан байх ёстой аж. Ажлын байранд тавигдсан шаардлага хангаж, бүртгэгдсэн иргэдэд шалгалтад орох мэдэгдэх хуудас олгож хоёрдугаар сарын хоёрны өдөр сонгон шалгаруулалтыг явуулах юм байна.