“Дакар ралли”-д манайхан 65 дугаар байрт явж байна

Аргентиний нийслэл Буэнос Айросоос эхэлсэн “Дакар ралли” уралдаан найм дахь өдрөө үргэлжилж байна. Боливийн нутагт үргэлжилж буй тус тэмцээнд манай улсаас мотоциклийн төрөлд уралдаж буй 83 дугаартай ОУХМ Д.Болдбаатар, 117 дугаартай  Ч.Анар, 431дугаартай Монгол-Унгерийн багийн ахлагч ОУХМ Н.Лхамаа, чиглүүлэгч ОУХМ Ө.Бямбадэлгэр, спортын мастер Б.Сүрэндорж нар  оролцож байгаа билээ.

Өнөөдрийн байдлаар мотоциклийн төрөлд ОУХМ Д.Болдбаатар 66 дугаар байрт бичигдэж байгаа бол ,Ч.Анар 17-р байрт жагсаж байна.

Харин Автомашины төрөлд уралдаж буй 431 Монгол-Унгерийн багийн ахлагч ОУХМ Н.Лхамаа, чиглүүлэгч ОУХМ Ө.Бямбадэлгэр, спортын мастер Б.Сүрэндорж нар нийт үзүүлэлтээр 65-р байрт явж байна.  Тэд тэргүүлэгчээс 2 цаг 41 мин 44 секунтын хоцрогдолтой явна.

Нэгэн таагүй мэдээг дуулгахад 13 дугаартай Б.Бямбацогтын машин техникийн саатлын улмаас уралдаанаас хасагджээ. Одоо уралдаанд оролцогчид таван гараанд оролцож байж тэмцээний төгсгөлд ирнэ.

Г.Уянга

olloo.mn

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button