Цагаан нуурын боомт гурав хоног амарна

Казах үндэстний Нарны баяр буюу  “Наурыз”-ыг тохиолдуулан энэ сарын  21, 22, 23-ны өдрүүдэд Цагааннуур боомтыг түр хугацаагаар хаахаар болжээ. Тус боомт нь Баян-Өлгий аймгийн Цагааннуур сумын нутагт байдаг бөгөөд ОХУ-ын Ташанта боомттой хиллэдэг байна. Энэхүү боомт улсын хилээс 4.5 км. Баян-Өлгий аймгийн төвөөс 100 км. Улаанбаатар хотоос 1900 км орчим зайтай байдаг юм. 

Б.Сансартуяа

olloo.mn

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button