“Аваргуудын лиг”-ийн шөвгийн найман баг шалгарлаа
Европын хөлбөмбөгийн холбооны хамгийн том, нэр хүндтэй Аваргуудын лигийн 2014-2015 оны улирал үргэлжлэн явагдаж байна. Өнгөрсөн шөнө шөвгийн 16-гийн сүүлийн тоглолтууд явагдаж шилдэг найман баг шалгаран үлдлээ. Шөвгийн наймд Испанийн гурав, Францын хоёр, Герман, Итали, Португалийн нэг нэг баг шалгараад байна.
Тодруулбал Реал Мадрид, Атлетико Мадрид, Барселона, Байерн Мюхен, ПСЖ, Монако, Ювентус, Порто клубууд Аваргуудын лигийг цааш үргэлжлүүлэх эрхтэй боллоо. Харин дэлхийн хамгийн өрсөлдөөнтэй гэгддэг Английн “Премьер лиг”-ээс нэг ч баг шөвгийн наймд шалгарсангүй. Шөвгийн найман багийн сугалаа маргааш Францын Леон хотод явагдана.
Б.Сансартуяа
olloo.mn