"Сайдын цаг" уулзалтад Сангийн сайд Ж.Эрдэнэбат оролцоно
08:00 цагт "Хүний эрхийн тухай ярилцъя" өглөөний уулзалт “Захиргааны ерөнхий хууль” сэдвийн хүрээнд “Силк Роуд” ресторанд болно. "Силк роуд" ресторан Чойжин ламын сүм музейн баруун талд.
09:00 цагт СЭЗ-ийн Дээд Сургуулийн C байрны 404 тоот танхимд “Монгол хүний үнэт зүйл гэж юу вэ?” хэлэлцүүлэг болно. Хэлэлцүүлэгт Ерөнхий Сайдын нийгмийн бодлогын зөвлөх Б.Ургамалцэцэг, УИХ-ын гишүүн Р.Амаржаргал, Монгол Улсын Гавьяат эдийн засагч Д.Содном, Доктор профессор Ц.Даваадорж, СЭЗДС-ийн захирал доктор профессор Д.Батжаргал, Доктор профессор Б.Батбаяр (Баабар), Доктор профессор Ш.Батсүх, Доктор профессор Я.Шуурав, Монголын Менежментийн холбооны ерөнхийлөгч Д.Цэрэндорж, Доктор профессор Ардын жүжигчин Н.Сувд, Драмын Улсын Эрдмийн Театрын ерөнхий найруулагч Н.Наранбаатар зэрэг хүмүүс оролцоно
09:00 цагт Дэлхийн усны өдийг тохиолдуулан зохион байгуулах олон улсын эрдэмтдийн чуулга уулзалт ШУТИС-ийн хурлын танхимд эхэлнэ
10:00 цагт "Ураны хайгуул, олборлолт, түүний эерэг ба сөрөг үр дагаварууд" сэдэвт олон улсын семинар хэлэлцүүлэг Хөдөө аж ахуйн их сургуулийн төв байрны "Хатантуул" зааланд болно.
10:00 цагт Барилга, Уул уурхайн салбарын цалингийн тарифын хэлэлцээрийн талаар гурван талт уулзалт ярилцлага Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны байранд эхэлнэ. Уг ярилцлагад МҮЭХ, Хөдөлмөрийн яам, Ажил олгогч эздийн холбооноос төлөөллүүд оролцох юм.
10:00 цагт Монгол-Япон улсын хооронд байгуулсан "Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр"-ийг хувийн хэвшил, бизнес эрхлэгчдэд танилцуулах арга хэмжээ Аж Үйлдвэрийн яамны III давхрын хурлын зааланд эхэлнэ.
12:00 цагт Засгийн газрын хуралдааны мэдээллийн танхимд болох "Сайдын цаг" уулзалтад Сангийн сайд Ж.Эрдэнэбат оролцож, мэдээлэл хийнэ. Сэтгүүлчдийн асуултад хариулна.
12:30 цагт “Зууны мэдээ” сонины Үндэсний мэдээллийн төвд Монголын бүтээгч иргэдийн нэгдсэн холбооноос Монголын анхдагч оюунлаг хүчний их хурал зохион байгуулах талаар мэдээлнэ.
13:30 цагт Төв аймгийн Цээл сумын нутагт алт гаргаж олборлох зөвшөөрлийг авсан гэх хятадын 100 хувийн хөрөнгө оруулалттай "ЕОС" хэмээх компанид холбоотой асуудлаар Нийслэлийн захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээр хэлэлцэнэ.
15:00 цагт Монгол Улсын Шинжлэх Ухааны Академиас зохион байгуулж буй улс орны шинжлэх ухаан, тэргүүний технологийг хөгжүүлэх зорилго бүхий шинжлэх ухааны төв байгууллага болохын хувьд улсынхаа эдийн засаг, нийгэм, улс төрийн харилцааны хөгжлийн байдалд шинжлэх ухааны үүднээс дүгнэлт гаргаж, цаашдын чиглэл, арга замыг тодорхойлох, эрдэмтэн судлаачдынхаа судалгааны ажлын дүнг үйлдвэрлэл, үйлчилгээ болгох олон ажлын хүрээнд Химийн шинжлэх ухааны доктор, Төрийн шагналт эрдэмтэн, академич Т.Ган-Эрдэнэ “Миний мэдэх уураг” сэдэвт лекцийг Тусгаар тогтнолын ордонд уншина.