“Хоцордог С.Дэмбэрэл”-ийн хэрэг болох vг

УИХ-ын гишvvн С.Дэмбэрэл ангийнхан дотроо хошин шогийн мэдрэмж өндөртэй, нэг ёсондоо сурвалжлагчдын хувьд хамгийн зугаатай, “мөлжvvртэй” нэгэн билээ. Ямар сайндаа л “Эх орон” телевизийн сурвалжлагчийн асуултад “Тийм ээ, би ихэвчлэн хоцордог юм. Ер нь л хоцроод байдаг” гэж хэлсэн нь “Хоцордог Дэмбэрэл” хэмээх хөөрхөн гуншинг тvvнд өрсөлдөгчгvй авч ирсэн тvvхтэй.

 

Гэхдээ “Хоцордог Дэмбэрэл” тийм ч хойрго, лазан нэгэн биш юм. УИХ-ын байнгын хороодын хуралд тvvн шиг идэвхтэй, цагтаа яс гозойж байдаг гишvvн төдий л олонгvй гэдгийг ордны сурвалжлагчид хэлээд өгнө. Харин ангийнхаа унтамхай гишvvдийг хvлээж байнгын хорооны хуралдах танхимд чилтлээ суусан С.Дэмбэрэл гишvvн байсхийгээд л гарч орон тvvнийг отож зогсох сурвалжлагч охидуудтай зугаатай, хөгжилтэй яриа харамгvй дэлгэдэг нь тvvнийг тийнхvv “Хоцордог Дэмбэрэл” болгосон удаатай.

 

Тэгвэл наргианч, шогч гишvvн маань төрийн гурван өндөрлөг болон, УИХ-ын эрхэм гишvvдэд хандан нээлттэй захидал илгээжээ. Шаггvй эдийн засагчийн хувьд Монгол Улсын эдийн засаг, банк санхvvгийн хямрал нэлээн ноцтой байдалтай болоод байгаад дvгнэлт хийсэн С.Дэмбэрэл гишvvн “”Эдийн засгийн идэвхгvй” гэж нэрлэдэг хvн ам маань 700 илvv мянга. Vvн дотор суралцдаг нь 32%, хөгжлийн бэрхшээлтэй нь 8%, өндөр настан, тэтгэвэрт 29 %. Цэцэрлэгт 207 мянга, ЕБС сургуульд 506 мянга, МСVТ-д 43 мянга, их дээд сургууль, коллежид 178 мянга гэх мэтээр vзвэл “миний эх орон мянга мянган суралцагсадын “эх орон” билээ. 1 сая хvvхэддээ бид “за” гэж хэлээд “хvvхдийн мөнгө” хэмээх “тэтгэвэр”-ийг бас өгдөг” хэмээн эдийн засгийн vрэлгэн байдлыг чимхээд авсан байна лээ. Захидлынхаа төгсгөлд С.Дэмбэрэл гишvvн “ Бид хvvхдvvдийнхээ төлөө “За “ гэж хэлээд мөнгө зарцуулаад явж байгаа. Одоо тэгвэл тэр мөнгийг нь бий болгодог татвар төлөгчдийнхөө төлөө “За” гэж хэлцгээе. Энэ бол хамгийн vр дvнтэй “За” болох болно” гэсэн нь аргагvй л бодууштай, хэрэгжvvлvvштэй vг байв. С.Дэмбэрэл гишvvн “Ер нь л хоцроод байдаг”-аас биш давгvй шvv.

 

Өглөөний сонин
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button