Г.Буяндоржид холбогдох хэргийг анхан шатны шүүхэд буцаалаа
Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны 10 дугаар шүүх Г.Буяндорж нарт холбогдох гомдлыг хэлэлцлээ. Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны нэгдүгээр шүүх 2014 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Г.Буяндоржийг "Бусдыг онц хүнд гэмт хэрэгт гүтгэсэн, хуурамч бичиг баримт бүрдүүлсэн" гэх үндэслэлээр буруутгаж, 2 жил 3 сарын хорих ял шийтгэсэн юм.
Тэгвэл Давж заалдах шатны шүүх “Г.Буяндоржийг Эрүүгийн хуулийн 253.1, 111.3-аар ялласан үндэслэл нь хангалттай тогтоогдохгүй, ойлгомжгүй байна” гэж үзээд анхан шатны шүүхэд буцаах шийдвэр гаргасан байна.
Ами
Olloo.mn