Нийслэлийн МАН-ын бүлэг “Гэрлэх ёслолын ордон”-г хувьчлахыг эсэргүүцлээ
НИХТ-ын ээлжит хуралдаанаар 2015 оны төсөвт нэмэлт өөрчлөлт оруулах тухай, нийслэлийн өмчөөс нэмэлтээр хувьчлагдах хуулийн этгээд, эд хөрөнгийн жагсаалтыг батлах тухай зэрэг асуудлыг хэлэлцэж эхэлсэн. Хувьчлах объектын тоонд “Гэрлэх ёслолын ордон”, “Ионсей найрамдал” эмнэлэг, “Усан спорт сургалтын төв”, “Автобус-3” Нийслэлийн өмчит үйлдвэрийн газар /НӨҮГ/ зэрэг 19 объект багтаж байгаа юм. Эдгээр асуудал олны анхаарлын төвд байгаа. Тэгвэл энэ асуудалд НИТХ дахь МАН-ын бүлэг эсрэг байр суурьтай байгаа юм байна. Иймээс НИТХ дахь МАН-ын бүлгийн албан мэдэгдэл гаргажээ. Энэхүү мэдэгдлээ НИТХ-ын дарга Д.Баттулгад хаягласан байна.
Тус мэдэгдэлд “Гэрлэх ёслолын ордон”, “Усан спорт сургалтын төв”, “Автобус-3” гэсэн объектуудын хувьчлах асуудлыг буцаан татахыг хүсээд доорх газрын хамт тухайн байгууллагын мэдэлд нь болгох тухай мэдэгджээ.
olloo.mn