Эрээнд Монгол эмэгтэй амиа алджээ
Энэ сарын 17-18-нд шилжих шөнө БНХАУ-ын Эрээн хотод монгол эмэгтэй бусдын гарт амиа алдсан хэрэг гарсан байна.
Энэ мэдээллийг Гадаад хэргийн яамнаас баталлаа. Тэд “Ийм мэдээлэл ирсэн. Хэн болох нь, ямар учраас амиа алдсан нь тодорхойгүй байна. Одоогоор хэргийг шалгаж байгаа учир дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй байна” гэжээ.
Зарим эх сурвалжууд амиа алдсан бүсгүйг Эрээн хотод ажиллаж, амьдардаг байж магадгүй гэж тодорхойлоод байгаа аж. Мөн гэмт этгээдийг эрэн сурвалжлах ажиллагааг зохион байгуулж байгаа гэнэ.
Ами
Olloo.mn