Энэ жил 469 мянган тонн ургац хураана
Энэ жилийн тариалалтын төлөвлөгөө гарчээ. Уг төлөвлөгөөгөөр улаанбуудайн тариалалтыг ирэх тавдугаар сарын 1-25-ны дотор дуусгаж, нийт 300 мянган га талбайгаас 469 мянган тонн ургац хураан авахаар төлөвлөсөн байна. Мөн 13.9 мянган га талбайд төмс, 8.3 мянган га талбайд хүнсний ногоо, 16 мянган га талбайд малын тэжээл, 33 мянган га талбайд тосны ургамал тарих юм байна.
Харин ургац хураалтын үеэр 167.7 мянган тонн төмс, 104.7 мянган тонн хүнсний ногоо, 40 мянган тонн малын тэжээл, 26.4 мянган тонн тосны ургамал хураан авахаар болжээ.
Харин уриншийг 338 мянган га талбайд төлөвлөсөн бөгөөд зургаадугаар сарын 15-наас наймдугаар сарын 15 хүртэл 2-3 удаагийн боловсруулалт хийх гэнэ.
Тариалан эрхлэлтийг дэмжих сангаас 434 тонн ургамал хамгааллын бодис, 500 тонн бордоо нийлүүлэх юм байна.
olloo.mn