Мутайн оюутны дэлхийн аваргын төлөөх тулаан үргэлжилж байна

FISU-ийн Мутайн оюутны дэлхийн аварга шалагаруулах тэмцээн Бангкок хотод энэ сарын 17-нд нээлтээ хийлээ. Тус тэмцээнд Монгол улсаа төлөөлж дасгалжуулагч О.Алтанпүрэвээр удирдуулсан, оюутан Мутайн тамирчид оролцож байна.  51кг-ын жинд Б.Өлзийбаатар, 54кг-ын жинд Б.Батхүлэг, 60кг-ын жинд Б.Гантогтох нар өрсөлдөхөөр жингээ үзүүлж, сугалаагаа хийснээс өчигдөр Б.Гантогтох Австрали улсын тамирчин Willam Danial Jak-тэй эхний тулаанаа хийжээ. Харин өнөөдөр Б.Өлзийбаатар Шинэ Зеландын тамирчин Steven Jonhson-той, 54кг-д Б.Батхүлэг Казакстан улсын мутайчин Mussin Ilyasta-тай өрсөлдөхөөр сугалаа таарчээ.

Энэ удаагийн оюутны дэлхийн аваргад 43 орны Мутайчид өрсөлдөж байгаа юм байна.

Г.Уянга

olloo.mn

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button