Мэдээ сэрэмжлүүлэг өгсөн боловч иргэд төдийлөн ухамсарлахгүй байна

2015 оны 3 дугаар сарын 18-ны өдөр Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын МШУЗХ дээр нийт 422 дуудлага мэдээ мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын 289 дуудлага бүртгэгдсэн байна. Зам тээврийн осол хэргийн улмаас 14 хүн хүнд, хөнгөн гэмтсэн бөгөөд түүний дотор 4 хүүхэд өртөж гэмтсэн байна.

 

Гудамж замд хийсэн хяналт шалгалтаар согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 148 жолоочийг журамлан гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлж ажилласан хэдий боловч согтуугаар авто машин жолоодож яваад зам тээврийн осолд холбогдсон жолооч 6, явган зорчигч 1 бүртгэгдсэн.

 

Тухайлбал: БГД-ийн нутаг Бичил хорооллын зам, 11 дүгээр байрны урд замд Сонота маркийн авто машины жолооч Ө нь явган зорчигч 50 настай эмэгтэй С болон 2 хүнийг мөргөж гэмтээсэн. Жолооч Ө нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон бөгөөд согтуурлын зэрэг 2.10 %-тай, БЗД-ийн нутаг Ундрам плазагийн зүүн замд Тоса маркийн авто машины жолооч О нь явган зорчигч 35 настай эрэгтэй Т-г мөргөж гэмтээсэн. Явган зорчигч Т нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу биеэ авч явах чадваргүй үедээ замын хөдөлгөөнд оролцсон согтуурлын зэрэг 2.16%-тай байсан.

 

Улаанбаатар хотын Замын цагдаагийн газраас “ Согтуу” нэгдсэн арга зохион байгуулах талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээ сэрэмжлүүлэг өгсөн боловч иргэд төдийлөн ухамсарлахгүй байна. Жирийн өдрүүдэд хоногт дунджаар 60-70 гаруй хүн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож журамлагддаг бол өчигдөр буюу 3 сарын 18-ны өдөр \ ажлын өдөр \ энэ тоо 2 дахин нэмэгдсэн.

 

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож байгаа хүмүүсийн ар талд найз нөхөд, хамт олон, ихээхэн нөлөө үзүүлдэг тухайн хүндээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодохын хор уршгийн талаар хэлж ойлгуулахын оронд дэмжиж сэтгэлийг нь хөөргөж гэмт хэрэг үйлдэх, цаашлаад эрдэнэт хүний амь нас эрүүл мэндэд  аюултай нөхцөл байдал  үүсгэж байна. Ямар нэгэн гэмт хэргийн хохирогч, холбогдогч болоод ухаарах биш бусдын алдаан дээрээс ухаардаг байгаасай.

Улаанбаатар хотын Замын цагдаагийн  газар

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button