Мөн ч ажилсаг хүү юм
“Мөн ч ажилсаг хvv юм. Ингэхэд бусад нь юу хийж байдаг юм бол” хэмээн банкинд дугаарлаж суусан настан УИХ-ын гишvvн Ж.Батзанданг хараад уулга алдан магтаж суув. Нээрээ ч сvvлийн өдрvvдэд УИХ Ц.Даваасvрэн, Б.Бат-Эрдэнэ, Г.Уянга, О.Баасанхvv, Д.Ганбат, Д.Арвин, С.Ганбаатар зэрэг гарын 10 хуруунд багтахаар цөөхөн гишvvнтэй юм шиг л андуурагдахаар болтол хэдхэн гишvvн л ээлжлэн зурагтын хойморт залраад байгаа тул хvмvvс бусдыг нь бараг л мартаж эхлээд байгаа юм.
Настан буурлуудыг гайхшруулсан ажилсаг гишvvн маань өчигдөр л гэхэд МVОНТ, Eagle, TV5 зэрэг телевизээр орж, удирдлагуудтай нь уулзан ажил байдалтай нь танилцжээ. Учир нь “Монголын телевизvvдийн холбоо”-ноос 2015 оны нэгдvгээр сард ирvvлсэн өргөдөлд телевизийн салбарыг бие даасан салбар, аж ахуйн нэгжийн хувиар vзэж, Өргөдлийн байнгын хорооны гишvvд vйл ажиллагаатай нь биечлэн танилцана уу гэсэн урилгын дагуу О.Баасанхvv даргатайгаа хоёул ийнхvv дээрх телевизvvдэр гэнэтхэн морилж, ажил байдлыг нь шалгасан нь тэр ажээ. Нээрээ ч УИХ уг нь 76 гишvvнтэйсэн. Бусад нь хаачсан юм бол.