Өмнөговь аймаг дахь Шийдвэр гүйцэтгэх алба "Нээлттэй хаалга"-ны өдөрлөг зохион байгуулжээ
“Монгол цэргийн өдөр”, Зэвсэгт хүчний 94 жилийн ойн баярын өдрийг тохиолдуулан ШШГЕГ-ын харьяа Өмнөговь аймаг дахь Шийдвэр гүйцэтгэх албанаас 3 дугаар сарын 18-ны өдөр иргэдэд зориулсан "Нээлттэй хаалга"-ны өдөрлөгийг зохион байгуулж, алба хаагчид байгууллагын болон цэргийн тангараг өргөж, авлигаас ангид байх баталгаа өглөө.
Тус арга хэмжээнд Өмнөговь аймгийн Улсын тэргүүний 3 дугаар сургуулийн Мандухай багштай 12 дугаар ангийн сурагч нар оролцож, уг албаны үйл ажиллагаа болон Хууль сахиулах их сургуулийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн сургуулийн талаар мэдээлэл авч, алба хаагчдын ая дууны мэндчилгээг сонирхжээ. Мөн энэ өдөр цэргийн оройн туяат тоо зохион байгуулж төрийн дуулал эгшиглүүлсэн байна.
Ами
Olloo.mn