Нийгэмд тустай ажлын байраар ханган ажиллууллаа
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 96 дугаар зүйлийн 96.4-т зааснаар Баянзүрх дүүргийн Засаг дарга нь холбогдох хуульд заасан үүргийн дагуу шүүхээс албадан ажил хийлгэх ялаар шийтгэгдсэн О, Б, Б, Б, Б, Б, М, М, Б, Б ажлын байраар ханган ажиллууллаа.
Албадан ажил хийх ял эдлэх хугацаанд дүүргийн 16, 6, 2, 8, 10, 14 дүгээр хороонд Засаг дарга нарын гаргасан хүсэлтийн дагуу үүсмэл хур хогийн цэгүүдийг цэвэрлэж ачих, Тамгын газрын өрөө тасалгаа цэвэрлэх, авто машины зогсоолын зохицуулах, нийтийн эзэмшлийн зам талбайг цэвэрлэх зэрэг нийгэмд тустай ажлын байраар ханган ажиллуулав.
Ялтнууд албадан ажил хийх хугацаандаа ажлаас хоцрох, таслах, архи согтууруулах ундаа хэрэглэх зэргээр зөрчил гаргаагүй аж. Мөн ажил олгогчоос тавьсан хууль ёсны шаардлагын дагуу хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны дүрэм журам, заавраар ажлын өдрүүдэд 9-18 цагийн хооронд өдрийн 8 цагаар ажиллаж, элдэв зөрчил, дутагдалгүй албадан ажил хийлгэх ялын хугацааг эдэлж дуусгасан байна.