Нүүрсний экспорт буурчээ

Нүүрсний ханш унасаар байгаатай холбоотойгоор энэ оны эхний хоёр сард нүүрсний экспорт 17.4 хувиар буурлаа. Мөн БНХАУ-ын зах зээлд нүүрсний ханш цаашид ч унах талаар шинжээчид анхааруулж байна.

Ашигт Малтмалын газрын мэдээллээр 2015 оны эхний хоёр сард Монгол Улс 1.7 сая тонн нүүрс экспортолсны 87 хувийг коксжих нүүрс бүрдүүлжээ. Үүнээс “Эрдэнэс Таван Толгой” компани 756 мянган тонн, “Монголын Алт” буюу “МАК” компани 310 мянган тонн, орон нутгийн “Тавантолгой” компани 127 мянган тонн нүүрс экспортолж, коксжих нүүрсний экспортоор тэргүүлсэн байна.

Б.Сансар

olloo.mn

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button