Ачааны автомашины хөдөлгөөнийг хязгаарлана

Жил бүрийн гуравдугаар сарын 20-ноос дөрөвдүгээр сарын 20, 10 дугаар сарын 20-ноос 11 дүгээр сарын 20–ныг хүртэлх хугацаанд замын  хөлдөлт гэсэлтийн үе таардаг. Иймээс энэ хугацаанд бүтээн байгуулалттай холбогдуулан бүх жингийн шаардлага хангасан ачааны авто машинууд түр хугацаагаар ачаа тээвэрлэх шаардлагатай шаардагдах бичиг баримтын дагуу  Нийтийн тээврийн газраас зөвшөөрөл авч замын хөдөлгөөнд оролцох гэнэ. 

Хэрэв зохих зөвшөөрөлгүй  замын хөдөлгөөнд оролцвол  Монгол Улсын Захиргааны Хариуцлагын Тухай хуульд заасны дагуу арга хэмжээ тооцох юм. Том оврын болон ачааны авто машины жолооч нар нь замын хөдөлгөөнд оролцохдоо тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдал, аюулгүй байдлыг  хангаж, цацруулагч наах, ослын тэмдэг,  ачиж яваа ачаа нь унахгүй, асгарахгүй, гоожихгүй, хийсэхгүй байх бүх нөхцлийг хангасан бүтээлэгтэй байхыг Улаанбаатар хотын Замын цагдаагиийн газраас зөвлөж байна. 

Г.Уянга

 olloo.mn

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button