Түргэн тусламжийн машиныг зориулалтын бусаар ашиглаж байгааг зогсооно
Сүүлийн үед түргэн тусламжийн дуудлага өдрөөс өдөрт нэмэгдэж хүний эрүүл мэнд, амь насанд аюултай нөхцөл үүсэх эрсдэл гарч болзошгүй, тусламж үйлчилгээг үзүүлэхдээ хариуцлагаүй ханддаг, түргэн тусламжийн автомашиныг эмнэлгийн зориулалт бусаар ашиглах явдал гарч байгаа билээ.
Хэд хоногийн өмнө нэгэн эмэгтэй гарцан дээр сургуулийн насны дөрвөн хүүхдийн дайрч гэмтчихээд байхад гарсан түргэн тусламжийн машин зогсохгүй явсан асуудал гарсан. Тухайн үед түргэн тусламжийн машин няравтаа үйлчилж явсан гэдэг.
Тэгвэл энэ явдалтай холбоотойгоор Түргэний машиныг зориулалтын бусаар унадаг байдлыг арилгахаар ЭМС-ийн сайд Г.Шийлэгдамба албан даалгавар өгчээ.
Г.Уянга
Olloo.mn