Даатгалын компаниудын ашиг зузаарсаар, үйлчилгээ нь "хүндэрсээр"

Сүүлийн жилүүдэд манай улсад даатгалын салбар эрчимтэй хөгжиж буй. Гэсэн ч даатгалын компаниуд иргэдийн хохирлыг барагдуулахдаа хойрго ханддаг, хоног хугацаа алдаж сунжирдаг гэх асуудал байнга гардаг. Мөн даатгалын тухай хууль буруу хэрэгжсэний улмаас зардлаа хэмнэх бус нөхөн төлбөрөө бага болгоход чиглэгддэг гэх шүүмж байнга дагадаг

Гэтэл даатгал нь өөрөө иргэдийн амьдралыг тогтвортой, баталгаатай байх үндсийг тавьж өгч, учирч болзошгүй эрсдэлийг хүлээдэг эд.Иймд даатгалын ач холбогдлыг үнэлж баршгvй. Хэдийгээр даатгал хувийн өмчит суурилсан ашгийн төлөө байгууллага боловч нийгмийн сайн сайхны төлөө байх ёстой. Гэвч өнөөдөр даатгалын компаниуд хэт ашиг хөөж, даатгалтай иргэдийн гарз хохирлыг барагдуулахдаа хоног хугацаа алдаж, хайнга хандах нь олонтаа. 

 Тухайлбал, өнөөдөр Монголчууд бид хувийн хэвшлийн даатгалын компаниудад тээврийн хэрэгслийн албан журмын даатгал, жолоочийн хариуцлагын даатгал төлдөг болоод сүүлийн жилүүдийг үдэж байна. Уг даатгалын зарим иргэд даатгуулах үгүй нь иргэний эрх хэмээн үздэг байсан ч энэ бүхнийг албадан болгосноор иргэд маш их хэмжээний мөнгийг даатгалын компаниудад төлөх болсон. Харин ямар нэгэн тээврийн хэрэгслийн осол аваар гарлаа гэхэд эргүүлээд ослын нөхөн олговрыг асуудалгүй өгчихдөг даатгал ховор. 

Тэдний гаргадаг нийтлэг асуудал бол даатгалын хохирол үнэлэгч гэж даатгагч болон даатгуулагчийн нэрийн өмнөөс даатгалын гэрээтэй холбоотой нэхэмжлэлийг хянан шалгах учиртай. Гэтэл гурав хоногийн дотор даатгуулахгүй бол нөхөн төлбөр олгохгүй гэж дотоод журам, гэрээндээ заасан байдаг.

Мөн орон нутагт осол гарлаа гэхэд даатгалын компаниуд очиж ажиллаж чаддаггүй. Хоног алдах тохиолдол бий. Өөрөөр хэлбэл, орон нутагт салбар байхгүй болохоор хохирлыг тухайн орон нутгийн хуулийн байгууллагаар тогтоолголоо гэхэд энэ нь даатгалын үнэлгээнээс зөрөх гээд асуудал зөндөө. Эсвэл тухайн даатгалын компаниудыг нөхөн төлбөрийг өгөх бус харин өөрсдийн гэрээт засвар гэх байгууллагаар осолд өртсөн тээврийн хэрэгслийг засуулна мөнгө олгохгүй гэх асуудал гарч байсан тохиолдол бий. Ийнхүү даатгалын компаниуд иргэдэд учирч болзошгүй эрсдэлийг хүлээдэг хэрнээ тэрхүү  нөхөн олговроор хохиролгүй болгох асуудалд дэндүү хайнга ханддаг. Явдал чирэгдэл ихтэй, гэсэн мөртлөө тэдний олон ашиг жилээс жилд өссөөр байна. 

Тодруулбал, манай улс Албан журмын даатгалын тухай анхны хууль болох Жолоочийн хариуцлагын даатгалын тухай хууль 2011 онд батлагдсан. Энэ нь харьцангуй олон хэрэглэгчдэд хүрч, даатгалын мөн чанар, түүний талаарх ойлголтыг иргэдэд хүргэсэн. 

Тэгвэл өнөөдөр манай улсад 2013 оны 3 дугаар улирлын байдлаар даатгалын зах зээл дээр ердийн болон урт хугацааны даатгалын үйл аж ажиллагаа эрхэлдэг 17 компани, 2 40 даатгалын салбар, 3143 даатгалын төлөөлөгч, 1 9 даатгалын зуучлагч компани, 1 1 даатгалын хохирол үнэлэг ч компани, 15 актуарч, нийт 3205 тусгай зөвшөөрөл эзэмшигчид үйл ажиллагаагаа явуулж байна гэсэн судалгаа гарчээ.

Даатгалын компаниудын хураамжийн орлого 10 жилийн өмнө 7.9 тэрбум төгрөг байсан бол 2013 онд дээрх тоо 92.8 тэрбум төгрөгт хүрсэн гэсэн тоо байна. Мөн Санхүүгийн зохицуулах хорооноос гаргасан тайланд  2013 оны гуравдугаар улиралд салбарын нийт хөрөнгө 1 22.6 тэрбум төгрөг болж өмнөх оны мөн үеийнхээс 21,8 тэрбум төгрөгөөр буюу 1. 2 буюу 21 хувь дахин өссөн байна. Нийт хөрөнгийн өсөлтийн сүүлийн 4 жилийн дундаж хувь 28 хувьтай гарчээ. Зөвхөн 2013 энэхүү тайлангаас та даатгалын компаниуд ямар их ашигтай ажилладгийг харж болно.

Тэгвэл 2014 онд Монголын даатгалын зах зээлд арилжааны даатгалын 17 компани, 3400 гаруй даатгалын төлөөлөгч, даатгалын зуучлагч 29, хохирол үнэлэгч 19, 48 даатгалын мэргэжлийн оролцогч компани тус тус бизнесийн үйл ажиллагаагаа явуулж байгаагаас даатгалын нийт хураамжийн орлого 81,6 тэрбум төгрөгт хүрч, ДНБ-д эзлэх даатгалын хураамжийн хувь 0,54 хувьтай тэнцсэн байна. Энэ нь даатгалын компаниудын нийт хөрөнгө, хураамжийн орлого өссөний баттай жишээ. 

Ийнхүү даатгалын компаниуд иргэдийн өмнө хүлээсэн эрсдэлээ тооцох болохоор мөнгө танаж хасахаа л урьтал болгож, зардлаа хэмнэж, ашигтай ажиллахын тулд нөхөн төлбөрийг бага олгох зэргээр ажилласаар өнөөдөр хэт ашиг харсан байгууллагууд болж хувираад байна.

Даатгалыг иргэд сайн дураараа эрсдэлээс өмч хөрөнгөө хамгаалахын тулд даатгуулдаг. Гэтэл манай улсад та өмчтэй болж байгаа л бол заавал даатгуул гэдэг зарчим үйлчилж байна. Зарим тохиолдолд бүр хуульчлаад өгчихсөн. Иргэд хүссэн хүсээгүй автомашинтай бол даатгуулна, орон сууц худалдан авбал даатгуулна, ер нь өмчтэй болох тусам даатгал нь нэмэгдэх болоод байгаа. Гэтэл эргээд даатгалынхаа үр шимийг бүрэн хүртэж чадахгүй байгаад хэн ч анхаарал хандуулахгүй байна. 

Г.Уянга
olloo.mn
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button