Өнөөдөр аз жаргалын өдөр
Өнөөдөр аз жаргалын өдөр. Энэ өдрийг “Дэлгэр сайхан Монголдоо аз жаргалтай амьдарцгаая” гэсэн уриатайгаар тэмдэглэх гэж байна. Жил бүрийн гуравдугаар сарын 20-ны өдрийг НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 2012 оны хуралдаанаас эхлэн “Аз жаргалын өдөр” хэмээн тэмдэглэх шийдвэр гаргасан байдаг аж.
Энэ өдөр улс орнууд зохих хэмжээнд боловсролын болон гэгээрүүлэх хөтөлбөр зохион байгуулдаг байна. Аз жаргалын өдрийг хайртай дотны хүмүүстээ чин сэтгэлийн талархлын үгтэй захидал илгээхийг зохион байгуулагчид хэлж байсан. Тиймээс цахим ертөнцөд сөрөг сэтгэгдэл бичихгүй, хорт зуршлаас татгалзахыг уриаллаа.
Энэ өдрийг тохиолдуулаад энэ сарын 25-нд “Гэгээн үйлстэн” шалгаруулах ёслолын ажиллагааг зохион байгуулах юм байна. Байгууллага, хувь хүний хийсэн сайн үйлсийг алдаршуулж, нийгэмд эерэг өөрчлөлт авчирсан 20 гэгээн үйлстэнг шалгаруулах аж.
olloo.mn