“БРАУ ХАУС”-ын босс С.Отгонбаатар Дорнодын Засаг ноён болно

Өнгөрсөн мягмар гарагт Дорнод аймгийн ИТХ-ынхан Засаг дарга С.Ганбатыгаа их л дуулиан шуугиантайгаар суудлаас нь огцоруулсан. Тэгвэл тvvний дараа Засаг дарга болох хvний нэр нь аль хэдийнэ тодорчээ. Өөрөөр хэлбэл, тус аймгийн унаган хvvхэд, Германд боловсрол эзэмшиж, герман шар айргийг Монголд экспортоор оруулж ирэн “Хаан Брой” хэмээх рестораны сvлжээ байгуулж байсан нууцлаг ноён, С.Отгонбаатар гэгч эрхэм юм.

 

Тэрбээр 2012 оноос эхлэн улстөрд хvчтэйхэн орж ирж байсан тvvхтэй. Тvvнчлэн 2010 оноос эхлэн "Монгол -999" нэгдлийг байгуулж, улстөрд өөрийн орон зайгаа бvрдvvлж чадсан нэгэн гэж учир мэдэх хvмvvс хэлж байсан юм. Уг нь С.Отгонбаатар 2012 оны сонгуулиар ИЗНН-аас мандат өвөртлөн тус аймагт УИХ-д өрсөлдөж байсан ч одоо нам бус гэсэн тодотголтой. Тэрбээр 2013 онд тус аймгийн Засаг даргаар нэр хvчтэй яригдаж байгаад нам болж байсан юм. Тэгээд ч дорнодчууд тvvнийг Засаг дарга болоход татгалзах зvйлгvй гэх vгийг өөрт нь дайгаад байгаа юм билээ.

 

Учир нь тэрбээр 2013 онд Засаг даргаар нэр нь яригдаж байх vедээ “Дорнодод нутгаа гэсэн сэтгэлтэй, ажил хийдэг хvн хэрэгтэй байгаа учраас л би Дорнод руугаа явж байгаа юм” гэж хэлж байжээ. Гэтэл АН, МАН-ын ч угшилгvй хэрнээ тvvнийг ийнхvv Засаг даргын суудалд нэр нь яригдаж эхэлсэнд улстөрийн хvрээний зарим хvн гайхах хэрэггvй гэдэг vгийг хэлж байсан юм. Энэ нь тvvний аль ч намаас дэмжлэг авах нөлөө бvхий хvн гэдгийг нь харуулж буй хэрэг юм. Ямартай ч одоогоор нэр цэвэр байгаа тvvнийг Ерөнхий сайд Ч.Сайханбилэг батламжлах нь чухал гэдгийг тvvний ойрын хvн хэлж байсныг дурьдах нь зvйтэй байх.

 

Гэхдээ тэрбээр улстөрд дэмжлэг сайтай ч тийм амар засаг ноёны суудалд суухгvй бололтой. Учир нь Засаг даргын суудлаа өгөөд долоо ч хоноогvй байгаа С.Ганбат өөрийгөө хууль бусаар халагдсан хэмээн хуулийн байгууллагад хандахаар болсон. Тэгээд ч тvvний гэм буруутай vйлдэл тогтоогдоогvй байхад аймгийн ИТХ-ын АН-ын нөхөд МАН-ынхантай нийлж хор хутгаснаас, тvvний суудлыг авсан гэж ярьж буй юм. Өөрөөр хэлбэл, тус аймгийн ИТХ дахь МАН-ын бvлгээс Засаг дарга С.Ганбатыг Төрийн албаны тухай хуулийн 10.1, 17.1, 21.2, Газрын тухай хуулийн 33.1.2, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 5.1, 78.1, 78.2, Концессын тухай хуулийн 18.5, 19.3, Засгийн газрын 2011 оны 62-р тогтоолын 4.3, 5.4, 1998 оны 188.3, Сангийн сайдын 2012 оны 239- дvгээр тушаалын хавсралтын 2, 3 дугаар заалтыг тус тус зөрчсөн тул огцрох ёстой гэж vзжээ.

 

Энэ талаар аймгийн ИТХ-ын Тэргvvлэгчдийн дарга Д.Зоригтбаатар “Засаг дарга С.Ганбатын асуудлыг ИТХ-аар хэлэлцэж, ил санал хураалт явуулахад 28 төлөөлөгчийн 18 нь тvvнийг огцруулах саналыг өгсөн. Тэрбээр хууль зөрчсөн vйлдэл удаа дараа хийсэн учир ийм шийдвэр гаргахад хvрсэн. Тухайлбал, аймгийн боловсролын болон Байгаль орчны газрын дарга нарыг хууль зөрчин томилсон. Төрийн болон орон нутгийн өмчит газрыг ИТХ-аар хэлэлцvvлэлгvй олгосон нь тогтоогдсон. Аймгийн төвийн хамгийн чухал газар болох Тусгаар тогтнолын талбайн хажуугийн газрыг ИТХ-тай зөвшилцөлгvй дур мэдэн эзэмшvvлсэн. Мөн аймгийн байгаль хамгаалах сангийн мөнгийг дур мэдэн зарцуулсан зэрэг зөрчил илэрсэн учраас огцруулсан тухай ИТХ-ын тогтоолыг Ерөнхий сайдад хvргvvлнэ” хэмээсэн юм.

 

Хамгийн хачирхалтай нь аймгийнхаа ИТХ-д багагvй суудалтай АН-ынхан дотроо хоёр хуваагдсан учраас С.Ганбат даргыг авч vлдэж чадалгvй ИЗНН-аас угшилтай нам бус С.Отгонбаатарт боломж олгосон нь энэ аж. Ерөнхий сайд энэ асуудлыг хараахан авч хэлэлцээгvй боловч С.Отгонбаатарыг Засаг даргаар батламжлах магадлал нь өндөр байгаа гэнэ. Харин улстөрийн ажиглагчдын хэлж буйгаар “МАН ирэх оны сонгуулиас урьтаж орон нутгийг гартаа авахаар санаархсан нь энэ vйлдэл. Vнэхээр С.Ганбат ийм олон удаа хууль бус шийдвэр гаргаж байсан юм бол яагаад өнөөг хvртэл дуугараагvй вэ гэдэг нь хачирхалтай. Тиймээс тvvнийг зохион байгууллалттайгаар намынх нь нөхөд МАН-тай нийлж хавсайдан унагалаа.

 

Олонд “Брау хаус”-ын босс гэггдэг С.Отгонбаатар Засаг даргаар сонгогдлоо гэхэд улстөрд маш сонин имиж бvрднэ. Гэхдээ Ерөнхий сайд тийм ч амархан тvvнийг батламжлахгvй байх” гэж хэлж байсан юм. Ямартай ч өнгөрсөн хугацаанд дуулиан шуугиан тарьж байсан дорнодчууд дахин шинэ Засаг даргын нvvр vзэх нь тодорхой боллоо.

 

Өглөөний сонин

Р.Саруул

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button