Монголд байгаа сүм хийдийн 61,3 хувь нь христийнх
Нийслэлд нийт 372 сүм хийд, шашны байгууллага үйл ажиллагаа явуулж байгааг өнгөрсөн жилийн сүм хийдийн тооллогоор тогтоожээ.
Үүнд арав орчим шашны төрөл, урсгал чиглэлийг төлөөлсөн, үйл ажиллагаа эрхлэн явуулах зөвшөөрөлтэй болон зөвшөөрөлгүй сүм хийд, шашны байгууллага байгаа аж.
Эдгээр шашны байгууллагын 61,3 хувь нь христ, 28,5 хувь нь буддын шашны сүм хийд байгаа аж. Нийт сүм хийдийн 55.8 хувь нь шашны зориулалтаар барьж засаж тохижуулсан өөрийн эзэмшлийн байранд, 18,3 хувь нь түрээс, 25,8 хувь нь сүм хийдийн тэргүүний хувийн эзэмшлийн гэрт эсвэл сүсэгтэн итгэгчдийнхээ байр сууцанд үнэ хөлсгүй байрлаж үйл ажиллагаа явуулдаг байна.
Г.Сүрэн
olloo.mn