Монгол хэл, бичгийн шалгалтыг маргааш авна
Энэ жил Ерөнхий боловсролын сургуулийг 19 мянга 293 сурагч төгсөнө. Үүн дээр өмнөх оны төгсөгчид нэмэгдээд нийт 25 мянга орчим суралцагч элсэлтийн ерөнхий шалгалт өгнө.
Суралцагчид элсэлтийн шалгалтад оролцох эрх авахын тулд эхлээд монгол хэл, бичгийн шалгалт өгөх ёстой.
Монгол хэл, бичгийн шалгалтыг маргааш авах юм байна. Тус шалгалтын босго оноо 400 байх бөгөөд үүнд хүрэхгүй бол ЭЕШ өгөх эрхгүй болох юм.
Монгол хэл, бичгийн шалгалтыг энэ жил хоёр удаа авах бөгөөд эхнийх нь энэ сарын 21-нд нөгөөх нь ирэх дөрөвдүгээр сарын 25-нд болох юм байна. Эхний шалгалтад 400 оноо аваагүй хүүхдүүд дараа сарын шалгалтад орох аж.
Г.Сүрэн
olloo.mn