Аврагчдад сургалт зохион байгуулж байна

Нийслэлийн Аврах ангийн аврагчдын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх  Богдхан  уулын аяллын маршрутын зам гарцыг судлах, богино долгионы станц болон гар утсаар холбоо барьж, радио торд орж ажиллах боломжит цэгүүдийг тогтоох зорилгоор “Ууланд төөрсөн иргэнийг эрэн хайх, Аврах ажиллагаа явуулах, радио торын аргыг ашиглан холбоо  зохион байгуулалт хийх” сэдэвт дадлага сургуулийг  2015 оны 03 дугаар сарын 20-ны өдөр зохион байгуулж байна.

Дадлага сургуулийг Төр хурх- Цэцээ гүн, Манзушир-Цэцээ гүн, Зайсан- Дугуй цагаан-Цэцээ гүн, Скай ресорт-Тэмээн хад- Цэцээ гүн гэсэн 4 маршрутаар явуут дунд холбоо зохион байгуулж, эрэн хайх, аврах ажиллагаа радио торын дадлагыг эхлэх цэгт нийт албан хаагчдыг томилгоожуулан, өгөгдсөн цагийн байдлаас шалтгаалан радио торын аргаар холбоонд орж сургуулилт хийнэ.

Нийслэлийн Онцгой байдлын газрын гамшгийн шуурхай удирдлагын хэлтэс, аврах ангийн бэлтгэл бэлэн байдлыг дээшлүүлж, Богдхан уулын аялалын зам маршрутыг судлан, хэт богино долгионы радио станцаар радио торд холбоонд орох болон гар утсаар холбоо барих боломжтой цэгүүдийг тогтоох, аврагчдын радио станцыг ашиглах, уулан үүрэг гүйцэтгэх чадварыг сайжруулахад дадлага сургуулийн зорилго оршино. Нийт 12 цагийн турш үргэлжлэх энэхүү дадлага сургуульд нийслэлийн Аврах ангийн 91 албан хаагч хамрагдаж байна.

Ами

Olloo.mn

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button