469 мянган тонн ургац хураана
Энэ жил улаанбуудайн тариалалтыг ирэх тавдугаар сарын 1-25-ны дотор дуусгаж, нийт 300 мянган га талбайгаас 469 мянган тонн ургац хураан авахаар төлөвлөжээ. Мөн 13.9 мянган га талбайд төмс, 8.3 мянган га талбайд хүнсний ногоо, 16 мянган га талбайд малын тэжээл, 33 мянган га талбайд тосны ургамал тарих юм байна. Харин ургац хураалтын үеэр 167.7 мянган тонн төмс, 104.7 мянган тонн хүнсний ногоо, 40 мянган тонн малын тэжээл, 26.4 мянган тонн тосны ургамал хураан авах аж. Уриншийн хувьд 338 мянган га талбай төлөвлөсөн бөгөөд зургаадугаар сарын 15-наас наймдугаар сарын 15 хүртэл 2-3 удаагийн боловсруулалт хийж, Тариалан эрхлэлтийг дэмжих сангаас 434 тонн ургамал хамгааллын бодис, 500 тонн бордоо нийлүүлэх юм байна.
Б.Сансартуяа
olloo.mn