Орон нутагт нөөцийн махыг худалдаалж эхэлжээ

Жил бүр нөөцийн мах цагаан сарын өмнө худалдаанд гардаг ч энэ жилийн хувьд одоог хүртэл худалдаанд гараагүй байгаа. Энэ нь Засгийн газраас нөөцийн мах бэлтгэсэн компаниудад өгөх ёстой мөнгөө төлөөгүйгээс болсон юм. Тэгвэл Засгийн газраас эдгээр компаниудад өгөх ёстой 4.5 тэрбум төгрөгийг шийдвэрлээд байгаа. Тэгвэл нөөцийн мах орон нутагт худалдаанд гарч эхэлсэн байна.

Тодруулбал Өмнөговь аймаг энэ сарын 17-ноос эхлэн нөөцийн махаа худалдаанд гаргажээ. Тус аймгийн төвд махны үнэ өмнөхөөсөө 800-1200 төгрөгөөр нэмэгдэн, хониных 7500, ямааных 7000 төгрөгт хүрч, тэмээний мах зарагдахгүй байгаа аж. Нөөцийн махыг "Хан сайхан говь" ХХК-ийн борлуулалтын цэгүүдээр долдугаар сарын 1-н хүртэл худалдаалах юм байна. Одоогоор тус компани 40 гаруй тонн махны нөөцтэй байгаа аж.

Б.Сансартуяа
olloo.mn
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button