Авлигын хэргүүдийг шалгаж байна

Авлигатай тэмцэх газар энэ сарын 9-13-ны өдрүүдэд шинээр гэмт хэргийн шинжтэй зургаан гомдол, мэдээлэл хүлээн авчээ.

Нийт 24 гомдол, мэдээллийг шалгаснаас нэг гомдол, мэдээллийг эрүүгийн хэрэг үүсгэсэн байна. Харин долоон мэдээллийг эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзаж, хоёр гомдлыг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлжээ. Тэгвэл ажиллагаанд 14 гомдол, мэдээлэл шалгагдаж байна. 

Өнгөрсөн долоо хоногт шинээр эрүүгийн нэг хэрэг үүсгэжээ. Мөн эрүүгийн 50 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас нэг хэргийг яллах дүгнэлт үйлдүүлэх, нэг хэргийг түдгэлзүүлэх, нэг хэргийг эрүүгийн хэрэгт нэгтгэх саналтайгаар прокурорт шилжүүллээ. Одоогоор эрүүгийн 47 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа гүйцэтгэж байгаа аж. 

Г.Сүрэн

olloo.mn

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button