“Буянт-ухаа 2” хорооллыг дулаанаар хангах ажил удаашралтай байна
Урин удаан ирж барилгын ажил ид эхлээд байна. Харин Төрийн орон сууцны захиалгаар баригдаж буй “Буянт ухаа 2” хорооллын эхний ээлжийн ашиглалтанд орох есөн давхар 22 барилгын барилга угсралтын ажил 70 хувийн гүйцэтгэлтэйгээр үргэлжлэж байна.
Өнөөдрийн байдлаар эхний ээлжинд ашиглалтанд орох барилгын сантехникийн холболт, цахилгаан монтаж, салхивны ажил хийгдэж байгаа бөгөөд гүйцэтгэгч байгууллагууд барилгын ажил эхлүүлэх бэлтгэлээ хангаад байгаа аж.
“Буянт-ухаа 2” хорооллыг дулаанаар хангах төвийг Дэд бүтэц төсөл гүйцэтгэж байгаа ч тус төвийг улсын комисст хүлээлгэн өгөх ажил удааширч байгаагаас 22 барилгын дотор заслын ажил эхлэх боломжгүй байгаа ажээ.
Г.Уянга
olloo.mn