Тунист болсон алан хядах ажиллагааны хариуцлагыг “Лалын улс” хүлээв

Тунист болсон 21 хүний аминд хүрсэн алан хядах ажиллагааны хариуцлагыг “Лалын улс” бүлэглэл хүлээсэн байна. Тэд энэ тухайгаа интернэтэд аудио бичлэг байрлуулан мэдэгджээ. Алан хядагчид цаашид ахин алан хядах ажиллагаа явуулна гэдгээ бичлэгтээ мэдэгдсэн байна. Тэд олон хүний аминд хүрсэн алан хядах ажиллагаа явуулсан хоёр этгээдийг баатрууд гэж магтжээ.

 

3-р сарын 18-нд зэвсэглэсэн хоёр этгээд Тунисын парламентын байрны хажууд буудалцаан эхлүүлж, удалгүй ойролцоо байрладаг Үндэсний музей рүү дайрч хүн барьцаалсан. Барьцааны хүмүүсийг суллах ажиллагааны үеэр хоёр алан хядагч устгагдсан. Алан хядагчдын гарт өртөж амь үрэгдсэн хүмүүсийн дийлэнх нь гадаадын иргэд бөгөөд тэдний дотор Орос, Польш, Испани, Япон, Их Британийн иргэд байсан байна.

 

Эх сурвалж: “Deutsche welle”.
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button