Эрэгтэй алба хаагчдыг эмчийн үзлэгт хамруулав

Баянхонгор аймаг дахь Шийдвэр гүйцэтгэх алба нь “Эрүүл мэндийг дэмжигч байгууллага”-ын I, II, III зэргийн гэрчилгээтэй тул жил бүрийн гуравдугаар сард “Эрчүүдийн эрүүл мэндийг дэмжье” аяныг зохион байгуулдаг уламжлалтай. 

Тус албанаас эл аяны хүрээнд Эрүүл мэндийн газартай хамтарч нийт эрэгтэй алба хаагчдадаа зориулан "Архи, тамхинаас татгалзах аргууд", "ДОХ"-оос урьдчилан сэргийлэх нь”, "Хөдөлгөөн ба эрүүл мэнд", "Хүнсний бүтээгдэхүүний зохистой хэрэглээ", "Орчны эрүүл мэнд" зэрэг сэдвээр сургалт, мэдээлэл хийсэн байна. 

Энэ үеэр артерын даралт хэмжих аргачлал зааж, ЭХО-д харах үйлчилгээг үнэгүй үзүүлж, эмийн эмчилгээг хөнгөлөлттэй үнээр авах эрх олгов. 

Г.Сүрэн

olloo.mn

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button