“ExxonMobil” татварт өгсөн мөнгөө эргүүлэн нэхлээ

Газрын тос, шатдаг хий олборлолтын дэлхийн хамгийн том компаниудын нэг болох Америкийн “ExxonMobil” Орост ажиллаж байхдаа төлсөн татварын мөнгөний зарим хэсгийг эргүүлж өгөхийг шаардав. “Сахалин-1” төсөл дээр ажиллаж байхдаа зургаан жилийн турш татвар болгон Орост төлсөн олон арван тэрбум рублийн тухай яригдаж байгаа аж. “ExxonMobil” нь Сахалины эрэг орчмын гүнээс шатдаг хий, газрын тос олборлох төсөл хэрэгжүүлэн “Роснефть” компанитай хамтран ажиллаж байсан юм.

 

 Энэ хугацаанд 2009 оноос хойш ашгийн татвар гэж 35 хувийг өгч байсан аж. Гэтэл 2009 оноос хойш Орос ашгийн татвараа 20 хувь хүргэж бууруулсан байна. Иймд илүү өгч байсан 15 хувийн мөнгөө одоо эргүүлэн авахыг хүсч байгаа аж. Оросын эсрэг хориг арга хэмжээ авсны улмаас “ExxonMobil” цаашид “Роснефть” компанитай хамтран ажиллах боломжгүй болсон. Энэ тухай компанийн удирдлага Оросын Сангийн сайд Силуановтой уулзах үер ярилцсан аж. Оросын тал илүүдэл татварыг эргүүлж өгөхгүй гэвэл Страсбургийн олон улсын арбитрын шүүхэд өгч магадгүй байгаа юм байна. Хэрэв олон улсын шүүхэд хандвал Оросын тал ялагдах нь бараг гарцаагүй гэж мэргэжилтнүүд үзэж байна.

 

Эх сурвалж: “Deutsche welle”.
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button