Нийслэлийн волейболчид аваргаа тодруулна

Волейболын идэрчүүдийн нийслэлийн бүсийн аварга шалгаруулах тэмцээн гуравдугаар сарын 22-24-ний өдрүүдэд “Хилчин” спорт хорооны зааланд болох гэж байна. Тэмцээнд эрэгтэй ес, эмэгтэй найман баг оролцох бөгөөд ангилал бүрийн эхний дөрвөн байрт шалгарсан багууд Улсын аварга шалгаруулах тэмцээний шигшээд оролцох эрхтэй болно. 

Эрэгтэйчүүдийн “А” хэсэгт Баянгол, Сүхбаатар, Чингэлтэй, Сонгинохайрхан, “В” хэсэгт Хан-Уул, Багануур, “Чандмань” клуб, “Хасу Мегастарс”, БЗД 21 дүгээр сургууль тус тус багтжээ. Охидын “А” хэсэгт Баянгол, Багануур, Хан-Уул, БЗД 21-р сургууль, “В” хэсэгт Хилчин, Чингэлтэй, Сүхбаатар, СХД 105-р сургуулийн багууд тус тус багтсан байна.

 

Г.Уянга

olloo.mn

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button