Цээл суманд олгосон лицензийн асуудлыг анхан шатны шүүхэд буцаалаа
2008 онд Төв аймгийн Цээл сумын нутагт 13629Х, 13167Х, 13361Х тоот тусгай зөвшөөрлүүдийг “Ашигт малтмалын хэрэг эрхлэх газрын геологи уул уурхайн кадастрын хэлтсээс “Ёос” ХХК-д олгосон байна.
Дээрх тусгай зөвшөөрлүүдэд хамрагдаж байгаа талбайд нутгийн эртний соёлын үнэт өвд багтах хадны сүг зураг, бичээс зураасан бичиг, өвгөдийн булш бунхан хүннүгийн үеийн хиргэсүүр, газар тариалангийн талбай, хадлангийн талбай, малчдын хувийн өмчлөлд бүртгэгдсэн өвөлжөө, хаваржаа, бэлчээрийн бүс нутаг, урт нэртэй хуулийн үйлчлэлд хамрагдсан “Бурхантай нуур”, “Гэзгэн тасархай”, “Цээлийн нуур”, “Их цайдам”, “Бага цайдам” гэх мэт асар олон цэнгэг уст нуур, нутгийн ард олныг тэжээн тэтгэдэг ундны усны эх үүсвэр, рашаан, ховор эмийн ургамлын бүс зэрэг сор болсон үнэт байгаль багтсан байгаа юм.
Тиймээс нутгийн удирдлагууд үүнийг эсэргүүцэж Төв аймгийн шүүхэд гомдол гаргасан юм. Гэтэл Төв аймгийн шүүхээс гарсан шийдвэр нь “Ёос” компаний талд гарсан байна.
Өвөг дээдсийнхээ алтан шарилыг ухуулахгүй, Монгол Улсын соёлын өвөө хамгаалахын тулд нутгийн иргэд анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж, давж заалдах шүүхэд ханджээ. Харин давж заалдах шатны шүүх уг асуудлыг хэлэлцэж, анхан шатны шүүх компанийн хуурамч нотлох барит бүрдүүлсэн баримтыг хэрэгт тусгаагүй шийдвэр гаргасан гэж үзээд анхан шатны шүүхэд буцаах шийдвэр гаргасан байна.
Olloo.mn