“Унадаг дугуйн зогсоолтой Улаанбаатар” төсөл хэрэгжиж байна
Монголын залуучуудын холбоо 2015 оныг "Залуус аа, бүтээе” уриан дор хариуцлагатай, хошуучлагч, залуу хүн бүр баян болохыг төлөө зорилт дэвшүүлэн сар бүрийг өөрийн нэршилтэй болгон ажиллаж байгаа билээ. Энэ гуравдугаар сарыг “Спортлог” сар хэмээн зарлаж тодорхой ажлуудыг хийсээр байна.
Энэ хүрээнд Монголын дугуйн холбоо, Монголын триатлоны холбоо, Залуу дугуйчин клуб, Найс байк клуб, Cannondale, Attila, Trek дугуйн дэлгүүр болон бусад байгууллагуудын хамтран хэрэгжүүлж буй “Унадаг дугуйтай Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд “Унадаг дугуйн зогсоолтой Улаанбаатар” гэсэн төслийг хэрэгжүүлэхээр болжээ.
“Унадаг дугуйтай Улаанбаатар” хөтөлбөр хэрэгжсэнээр сүүлийн хоёр жилийн хугацаанд дугуйн хэрэглээг долоо дахин нэмэгдүүлсэн тоо баримт бий.
Тиймээс дугуйн зогсоолыг олноор байгуулбал дугуй унах иргэдийн тоо нэмэгдэж, нийслэл хотын асуудал болоод байгаа замын түгжрэлийг бууруулах нэг том шийдэл болж өгөх юм.
olloo.mn