Америкийн десантчид Украйны Үндэсний гвардыг сургана

Америкийн 300 орчим десантчид Украйны Үндэсний гвардын гурван баталион цэрэгт сургалт явуулахаар болжээ. Америкийн десантчид  дөрөвдүгээр сарын сүүлээс эхлэн Украйны Львов мужийн Яворов хотод байдаг сургалтын төвд ажиллаж эхэлнэ. Энэхүү сургалт нь Украйны Батлан хамгаалах салбарын чадварыг нэмэгдүүлэх зорилготой гэдгийг АНУ-ын Батлан хамгаалах яамны төлөөлөгч мэдэгдэв.

 

Украйнд ирэх Америкийн десантчид Италийн Виченце хотод байрласан агаарын десантын 173 дугаар бригадын албан хаагчид юм байна. Тэдний Украйнд ирэх өдрийг тодорхой зарлаагүй байна. Америкийн зааварлагчдыг явуулах тухай өнгөрсөн оны наймдугаар сараас төлөвлөж байсан ч Минскт Украйны сөргөлдөгч талууд оролцсон хэлэлцээр явагдсантай холбоотойгоор хойшлогдоод байжээ.

 

3-р сарын 18-нд АНУ-ын дэд Ерөнхийлөгч Жозеф Байден нь Украйны Ерөнхийлөгч Петр Порошенкотой утсаар ярихдаа Америкийн зааварлагчид Украйны Үндэсний гвардийн 780 цэргийн албан хаагчид сургалт явуулах тухай мэдэгдэж байсан юм.

 

Эх сурвалж: “Deutsche welle”.
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button