Даваа гаригт хувьчлалын асуудлыг эцэслэн шийдвэрлэнэ
НИТХ-ын ээлжит хуралдаан ирэх даваа гаригт болно. Хуралдаанаар гурван асуудал хэлэлцэх юм байна. Энэ өдөр олны дунд шуугиан үүсгээд байгаа нийслэлийн өмчөөс 2015 онд нэмэлтээр хувьчлагдах хуулийн этгээд, эд хөрөнгийн жагсаалт батлах тухай асуудлыг хэлэлцэн шийдвэрийг гаргана.
Мөн нийслэлийн 2015 оны төсөвт нэмэлт өөрчлөлт оруулах тухай, нийслэлийн 2015 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай асуудлыг эцэслэн шийдвэрлэх аж.
Г.Сүрэн
olloo.mn