Нар хиртэлтийн үеэр гар утас ашиглахгүй байхыг анхааруулжээ
Улаанбаатарын цагаар 16.00-19.00 цагийн орчимд нар хиртэнэ гэдгийг одон орончид мэдээлж байна. Ингэхдээ Монгол, Дорнод Сибирь, ОХУ-ын зүүн нутгуудад илүү тод ажиглагдана.
Байгалийн энэ содон үзэгдэл олон улсын цагаар 9:30 цагт эхэлж, хойд Атлантаас 400 километрийн зайд нарийхан зурвас үүсгэж харанхуй болох юм байна. Манай улсын хувьд нар хиртэх 16-19 цагийн хооронд 30-40 хувьтай ажиглагдах гэнэ.
Улаанбаатар хотод 18:40 цагийн үед хиртэлт харагдах юм гэсэн. Нар хиртэлт гэдэг нь нар, од хоёрын хооронд сар орж, нар бүхлээрээ буюу зарим хэсэг нь дэлхийн зарим хэсгээс харахад саранд халхлагдаж, харагдахгүй болох үзэгдлийг хэлдэг байна.
Энэ үзэгдэл нь шинэ сартай үед л тохиолддог аж. Нар хиртэлттэй холбоотойгоор эрдэмтэд нүдэндээ хамгаалалтгүйгээр харахыг хориглож байгаа.
Энэ үеэр нарны зураг авахгүй байх, сельфи зураг дарахгүй байхыг Их Британий эрдэмтэд анхааруулсныг BBC агентлаг мэдээлсэн. Үгүй бол хараагаа гэмтээхээс эхлээд сохрох ч аюултай гэж судлаачид үзсэн байна.