Залуучуудын шигшээ баг Азийн АШТ-ий эрхийн төлөө өрсөлдөнө
Азийн Хөлбөмбөгийн Холбооноос зохион байгуулдаг 23 хүртлэх насны Азийн АШТ ирэх жил Катар улсад болно. Тус тэмцээний урьдчилсан шатны тоглолтууд энэ сарын 23-31-нд болно.
Монголын Үндэсний шигшээ баг “J” хэсэгт БНХАУ, Лаос, Сингапуртай таарсан бөгөөд хэсгийн бүх тоглолтууд Лаост 27-31 хооронд болох гэж байна. Манайхан 27-нд хэсгийн тэргүүн шигшээ БНХАУ-тай тоглох бол дараа нь 27, 31-нд Лаос, Сингапуртай тоглох юм байна.
Хэсгийг толгойлсон шигшээ баг шөвгийн 16-д шууд шалгарах бол хоёрдугаар байраар шалгарсан 10-н шигшээн хооронд play-off болж тав нь Катарыг зорих эрхээ авах учиртай. Манай шигшээ нөгөөдөр эх орноосоо хүлгийн жолоо залах юм байна.
Б.Сансартуяа
olloo.mn