Занданшуулсан шарилыг сэргээн засуулахаар шилжүүлэн өглөө

Өнгөрөгч сард хэвлэл мэдээллийн хэрэгслээр олонтаа дурдагдаж байсан “Занданшуулсан шарил”-ын асуудалд Дүүргийн хоёрдугаар прокурорын газраас эрүүгийн хэрэг үүсгэн мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байгаа аж. Тэгвэл мөрдөн байцаалтын явцад энэхүү занданшуулсан шарил нь Архангай аймгийн Цахир сумын Гэсэр хэмээн өргөмжлөгдсөн шүтээнтэй хамт тус сумын Хан-уул багийн Хөх нуруу гэдэг газар “Содномдаржаа” уулын өвөрт ил оршуулсан Цорж Санжжав гэж олноо хүндлэгдсэн лам хүний шарил мөн болох нь тогтоогдсон байна. 

Тиймээс энэ сарын 17-нд Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн орлогч дарга Батбаяр, хяналтын прокурор Р.Энхтуяа,  Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн ахлах мөрдөн байцаагч, цагдаагийн ахмад Г.Галбадрах, бурханч лам Г.Пүрэвбат, БСШУЯ-ны Соёлын төвийн дарга Энхбат, төвийн хэлтсийн дарга Урантөгс нар байлцан шарилыг Гандантэгчилэн хийдэд сэргээн засуулахаар шилжүүлж өгчээ. Үүний дараа уг шарилыг хуучин байранд нь буцаан залах юм байна. 

Б.Сансар

olloo.mn

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button